ЭРКСИС АКАДЕМИЙН ХӨТӨЛБӨРҮҮД
  • Мобайл хөгжүүлэгч
  • UI/UX дизайнер
  • Front-End хөгжүүлэгч
  • Back-End хөгжүүлэгч
  • GAP хөтөлбөр
  • ICP xөтөлбөр
  • JCP xөтөлбөр
Яагаад Мобайл хөгжүүлэгч гэж?
Ухаалаг гар утасны хэрэглээ бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Тиймээс энэ зах зээл дээр түүнтэй адилтгах хэмжээний хэрэглэгч байгаа гэсэн үг. Тэгвэл та хэрэглэгчийн хэрэгцээнд төгс нийцсэн гар утасны бүтээгдэхүүн хөгжүүлж зах зээлд таниулмаар байна уу? Хоббигоо бүтээл болгож iOS, Android үйлдлийн системд зориулагдсан төрөл бүрийн аппликэйшн хийж сурахыг хүсвэл манай Мобайл хөгжүүлэгчийн ангид суралцаарай.
Мобайл хөгжүүлэгчийн сургалт хэрхэн явагдах вэ?
Энэхүү сургалтаар ‘React Native’ технологи ашиглан өөрийн хүссэн мобайл аппликэйшнийг iOS болон Android 2 үйлдлийн систем дээр гаргахаас гадна, дизайн системийн дагуу кодын бүтэц, архитектур, компонент бэлтгэх, өгөгдөл, дататай ажиллаж, өгөгдлийг хэрхэн удирдах практикт суурилсан чадварыг олж авна. Сургалтын туршид долоо хоног бүр сурсан мэдлэгээ бататгаж жижиг төслүүд дээр ажиллана.
Сургалтын хөтөлбөрийн агуулга:
  • React-н JSX, props, state, components талаар суурь ойлголтыг олж авах
  • React Native core/community/custom component ашиглаж болон бичиж сурах
  • CSS ашиглан өөрийн босгосон компонентууддаа UI style/өнгө, хэмжээ г.м/ загваруудыг оруулах
  • React hook гэж юу вэ? тэдгээрийг хэрхэн ашиглах талаар суралцах
  • Өгөгдлийг хэрхэн удирдах тухайн өгөгдлөө хэрхэн хадгалах талаарх ойлголт авах
  • UI Interaction ашиглах болон компонентдоо хөдөлгөөн оруулж хөдөлгөөнтэй болгох

Эрксис академид элсэн гадаадын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт бэлтгэх шалтгаан:

АСУУДАЛ
  • Яаж тэтгэлэг авахаа мэдэхгүй байна уу?
  • Тэтгэлэгт хамрагдсан ч шийдэх ёстой санхүүгийн хүндрэлүүд байсаар байна уу?
  • Тэтгэлэгт бэлтгэх нь өөрөө санхүүгийн хувьд бэрхшээл болоод байна уу?
Сүүлийн жилүүдэд 50-70% тэтгэлэг авсан сурагчид 2-3 дахь жилээсээ сургуулиа орхих тохиолдол их гарч байна. Хэдийгээр тодорхой хэмжээний /50-70%/ тэтгэлэг авсан ч үлдсэн төлбөрөө төлөх, ар гэрт ирэх санхүүгийн дарамт зэргээс шалтгаалан сургуулиа орхих нь их байна.

Татгалзсан хариу ирэх вий гэсэн айдас байна уу. Тэнцсэн ч гэсэн үлдэгдэл төлбөр, ирэх жилийн төлбөртөө санаа зовж байна уу?
БОЛОМЖ
  • Бидэнд олон жилийн туршлага, харилцаа холбоо бий.
  • Reach, Match, Safety хамгийн тохиромжтой зөв сонголт хийхэд тань туслах болно.
  • Ирээдүйдээ одоогоос хөрөнгө оруулж санхүүгийн дарамт багатайгаар суралц.
Сургуулиа оновчтой сонгоход тусална

Зорилгоо биелүүлж тэтгэлэгт бэлтгэхдээ Эрксисд ч мөн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой

Ар гэртээ санхүүгийн дарамт хамгийн багатайгаар манайд элсээрэй
ШИЙДЭЛ
  • Бид мэдлэгийг бодит болгох чадамжийг тань хөгжүүлэхэд тусална.
  • Манай хөтөлбөр нь зөвхөн хичээлээр тогтохгүй таны хувь хүний хөгжлийг дэмжих тусгай хөтөлбөрүүдтэй бөгөөд тэтгэлэгт тэнцэхээс гадна амьдралын бусад чадамжуудад суралцах болно.
  • Өөрөө өөрийнхөө төлбөрийг өөрөө олох ур чадвар, арга туршлагыг бүтээнэ.
Сонгосон сургуулийнхаа шалгуурт бэлдэхээс гадна технологийн чиглэлээр давхар суралцах боломжтой.

Бид суралцангаа зайнаас ажиллаж төлбөр, хэрэглээний зардлаа олох чадамжийг суулгахад зорино.

Эрксис Академийн Инженерийн ангид элсэн суралцсанаар:

Төлбөрийн уян хатан нөхцөл

  • Төлбөрөө сар сардаа хуваан төлөх боломжтой.
  • Амжилттай суралцагч нь Эрксис Инк ХХК-д цалинтай дадлага хийж төлбөрөөс суутгуулах боломжтой.

Тогтмол орлоготой болох боломж

  • Эрксис Инк ХХК-ийн бүтээгдэхүүн болох erxes XOS бизнесийн үйлдлийн систем дээр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангасан модуль бүтээгдэхүүн зохион бүтээсэн бол борлуулалтаас тасралтгүй ашиг авах боломжтой. Түүнчлэн Эрксис Инк ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох боломжийг ч эдлэх боломжтой болно.

Төгсөөд ажлын байраар хангагдах боломж

  • Манай төгсгөгчид технологийн салбарт манлайлагч Эрксис Инк компанид ажиллах боломжтой төдийгүй өөрсдийн 1000+ харилцагчдад төгсөгчдөө зуучлах, ажлын байртай болоход дэмжлэг үзүүлнэ.